НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хамаарах огноо: 2017-11-23 19:02

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчид энэ удаа ядуурлыг бууруулах чухал хүчин зүйл болох нийгмийн хөгжлийн зорилтууд болон байгаль орчныг асуудлыг сонгон авснаа танилцуулсан.
2014 онд ядуурал 21.6 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж өссөн байна. Эдийн засгийн өнөөгийн хүнд байдал хүн амд олон хэлбэрээр нөлөөлж байгааг төр засаг нь тэр бүр анхаарахгүй байгааг анхааруулж байлаа. ЮНИСЕФ-ийн саяхны явуулсан дүн шинжилгээгээр 0-23 сартай дөрвөн хүүхэд тутмын нэг нь хоол тэжээл, ус, эрүүл ахуйн хүртээмж гээд гурван зүйлээр гачигдаж байгааг онцгойлон анхааруулж байв.
Энэ асуудал миний ч санааг зовоодог. Ядуурлын сүүдэр хүүхэд дээр илүү тусдаг төдийгүй, үе дамжсан ядуурлыг бий болгодогт санааг минь чилээдэг. Тиймээс хүүхдэд хөрөнгө оруулах, нийгмийн салбарт богино, дунд хугацааны бодлого явуулж, иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулан, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, гадаадад жижиг, дунд үйлдвэрлэлийн эзэд, мастеруудыг бэлтгэх талаар би байнга байр сууриа илэрхийлж байгаа.. Мөн “Ажилсаг монгол” хөтөлбөр маань энэ асуудал руу чиглэсэн талаар танилцуулав.
Ядуурлыг бууруулахдаа бэлэн мөнгө олгох, хүнсний талон өгөх зэргээр халамжийн бодлогыг тэлэхийг зөвшөөрдөггүй. Харин хөдөлмөрийн насны бүх иргэд нь хийх ажилтай, хөлсөө үнэлүүлсэн орлоготой болгохын тулд хөгжлийн бодлогоо төвлөрүүлэхэд чиглэх ёстой. Өөрөөр хэлбэл, загас өгөх биш загас барих аргыг нь зааж өгөхөд ядуурлын бодлого нь чиглэж байгаа эсэхийг харгалзан дэмжлэг туслалцаа үзүүлэхдээ анхаарахыг НҮБ-аас томилогдсон багийнханд сануулаад амжив. Мөн оюутны хотхоны байр, сургууль, номын сан, амралт чөлөөт цаг өнгөрүүлэх ногоон байгууламжтайгаар иж бүрнээр нь шийдвэрлэхэд дэжихийг хүслээ.

Үүсгэсэн: 2017-11-23 19:02
Мэдээллийг ачааллаж байна ..